Зам тээврийн сайд яамаа порно студи болгочихлоо

Чуулганы хуралдааны үеэр гишүүд бие бие рүүгээ дайрах, элдвээр хэлэх явдал байнга л болж байдаг. Тэгвэл өнөөдрийн хуралдаанаар УИХ-ын гишүүн Д.Ганбат, Зам тээврийн сайд М.Зоригтыг “яамаа порно студи болгочихлоо” хэмээн ихэд эгдүүцсэн юм.

Тэрбээр Сонгуулийн тухай хуулийн төслийг хэлэлцэх үеэр, “өчигдөр зам тээврийн ослоор гурван хүн нас барсан гэж байна. Тэр зам тээврээ хариуцдаг яам нь юу хийж байна вэ. Анхаардаг юм уу. Сайд нь бараг яамаа порно студи болгочихлоо” хэмээсэн.

Ийн ярьж байтал УИХ-ын дарга З.Энхболд түүнийг “сонгуулийн хууль хэлэлцэж байхад хамааралгүй зүйл ярилаа” хэмээн яриаг тасалсан юм.

М.Зоригт сайд хамгийн сүүлд гэхэд л дуучин А.Хишигдалайгийн цээж нүцгэн зургийг дарж өөрийн нүүр номоо чимсэн. Сайд хүн ингээд байхаар ангийн андаасаа ч шүүмж сонсоход буруудах юун билээ.

Г.Уянга

olloo.mn

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button