Сонгуулийн хуулийн төслийг Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүллээ
Чуулганы нэгдсэн хуралдаанаар Сонгуулийн хуулийн төсөл, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж, дөнгөж сая дууслаа.
Уг хуулийн төслөөр гишүүд саналаа хэлж, зүйл заалт бүрээр санал хураасны дараа дараагийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүллээ.
Ингээд чуулганы үдээс өмнөх хуралдаан завсарлав . Үдээс хойших хуралдаан 14.00 цагаас эхэлнэ.
Г.Уянга
olloo.mn