100 өвлийн өвгөн баярын жагсаал хийв

Шинэ он гарахад хэдхэн хоног үлдлээ. Баярын уур амьсгал орсон энэ өдөр хотын төвөөр “100 өвлийн өвгөнтэй хамт” жагсаал болж, олон нийтийг баярлууллаа.
Эл арга хэмжээг Баянгол дүүргийн Засаг даргын тамгын газраас дүүргийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа аж.
Баярын жагсаалд Баянгол дүүргийн төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуй нэгж, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, сууц өмчлөгчдийн холбоо, хувийн хэвшлийн байгууллагуудын төлөөлөл оролцсон байна.
Тэд Баянгол дүүргийн ЗДТГ-аас "Өргөө" кинотеатр хүртэл алхлаа. Мөн баярын жагсаалын үеэр ТҮК-ийн ажилчид, олон нийтийн цагдаа, school police зэргийг баярлуулжээ.
Түүнчлэн циркийн тоглолт үзүүлж, флаш моб бүжиг бүжиглэж, өвлийн өвгөд хүүхэд багачуудад бэлэг гардуулж, иргэдэд халуун аарц, чацарганаар үйлчилсэн байна.