Тавдугаар ээлжийн газар өмчлөл маргааш дуусна

Нийслэлийн иргэдэд тавдугаар ээлжийн газар өмчлүүлэх ажил энэ сарын 14-нд эхэлсэн билээ. Тэгвэл цахим газар өмчлөл 14-нөөс эхлээд энэ сарын 28-нд буюу маргааш дуусна.Энэ удаад долоон дүүргийн 32 байршилд 7449 нэгж талбарыг иргэдэд өмчлүүлнэ.

 

Тухайлбал,

•  Сүхбаатар дүүрэг

•  Тоосгоны 1-р хэсгийн 16 нэгж талбар

•  Тоосгоны 2-р хэсгийн 149 нэгж талбар

•  Баянзүрх дүүргийн Шарын аманд 204 нэгж талбарт иргэдэд газар өмчлүүлж байгаа юм.

 

1, 2, 3, 4 дүгээр ээлжид хамрагдсан Баянзүрх, Хан-Уул, Сонгинохайрхан, Багануур, Багахангай дүүргийн нутаг дэвсгэрт нийт 7128 нэгж талбарт цахим газар өмчлөлийг явуулах юм.

 

Нийслэлийн иргэд Өмчийн харилцааны газрын www.umch.ub.gov.mn  хаягаар орж цахим өмчлөлд орох өргөдлөө өгнө. Гэхдээ энэ удаад ухаалаг гар утас хэрэглэгчид “Газар өмчлөл” апликэйшнээр дамжуулан бүртгэл хийлгэж болно гэдгийг албаныхан санууллаа. Учир нь иргэдийн 60 гаруй хувь нь ухаалаг утастай болсон гэх судалгаа бий. Тиймээс энэ эрэлт хэрэгцээн дээр үндэслээд ийнхүү ухаалаг утаснаас цахим газар өмчлөлийн бүртгэл хийлгэж болохоор зохицуулжээ.

 

Цахим газар өмчлөлийг үүнээс өмнө дөрвөн удаа явуулж 66 мянга гаруй иргэнд газар өмчлөх боломжийг олгосон. Гэр бүлийн хэрэгцээнд газар өмчлүүлэх тухай хуулийн хэрэгжилтийг 2018 он хүртэл сунгасан. Тиймээс энэ хугацаанд нийслэлийн 1 300 00 мянган иргэнийг газартай болгохоор төлөвлөөд байгаа юм.

 

Ингээд иргэд та бүхэн 15 хоногийн дотор нийслэлийн өмчийн харилцааны газрынwww.umch.ub.gov.mn цахим хаяг, мөн ухаалаг утаснаас газар өмчлөл апликэйшнээр дамжуулан цахим бүртгэлд бүртгүүлж болно.

Б.Сансар
olloo.mn
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button