Хилийн боомтууд баярын өдрүүдэд амрахаар болов

Шинэ жилийн баярын өдрүүдэд авто замын хилийн боомтууд амрах аж. Гэхдээ Алтанбулаг боомт, агаарын замын Буянт-Ухаа, Чойбалсан, төмөр замын Замын-Үүд, Сүхбаатар, Эрээнцав боомтууд олон улсын нислэг, галт тэрэгний цагийн хуваарийн дагуу тасралтгүй 24:00 цаг ажиллах юм байна.
Эдгээр зохицуулалт нь хөрш орнуудтай байгуулсан Засгийн газар хоорондын хэлэлцээр, түүнд оруулсан өөрчлөлтийн хүрээнд уламжлал болон хэвшжээ.
Өглөөний сонин