Засгийн газар хуралдана

Долоо хоног бүрийн даваа гарагт Шийдлийн Засгийн газар хуралддаг билээ. Үүний дагуу өнөөдөр үдээс хойш буюу 16.00 цагаас Засгийн газрын ээлжит хуралдаан болох юм. Өнгөрсөн баасан гарагт Засгийн газар ээлжит бусаар хуралдаж хэд хэдэн хүнийг өөрийн хүсэлтээр нь үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Мөн Л.Пүрэвсүрэн сайд болон Төрийн нарийн бичгийн дарга Н.Магнайсүрэн нарын хүмүүсийн цалинг гурван сарын хугацаатайгаар 20 бууруулсан юм.
Б.Сансар
оlloo.mn