Бага насны хүүхэд буцалсан усанд түлэгдсэн дуудлага ихэсчээ

Эцэг эх, асран хамгаалагчийн хайхрамжгүй байдлаас болж бага насны хүүхэд ахиун хүрээнд бэртэж гэмтэх, цаашлаад амь насаараа хохихорх тохиолдол буурахгүй байна.
Энэ амралтын өдрүүдэд л гэхэд хэд, хэдэн хүүхэд бэртэж гэмтсэн дуудлагууд иржээ. Тухайлбал, БЗД-ийн 28-р хороо “ГССҮТ-д түлэгдэж гэмтсэн хүүхэд ирж хэвтлээ“ гэсэн мэдээллийг энэ амралтын өдөр цагдаагийн байгууллагад өгсөн байна. Дуудлагын дагуу алба хаагчид очиж шалгахад, 12-р сарын 25-ны 17:00 цагт БЗД-ийн 28-р хороонд оршин суух 11 сартай, эмэгтэй Х гэгч нь ус буцалгагчтай халуун усанд түлэгдэж гэмтэн тус эмнэлэгийн САТ-т хэвтэн эмчлүүлж байгааг БЗД-ийн цагдаагийн гуравдугаар хэлтэс шалгаж байна.
Мөн СХД-ийн 10-р хороо “ГССҮТөвд түлэгдсэн хүүхэд ирж хэвтлээ” гэсэн мэдээлэл энэ сарын 25-нд цагдаагийн байгууллагад иржээ. Дуудлага мэдээллийн дагуу цагдаагийн алба хаагчид очиж шалгахад Зүүнбаян-Уулын ….. тоотод суух 2 настай эрэгтэй Б нь энэ сарын 25-ны 11:00 цагийн үед гэртээ буцалж байсан халуун тогоотой хоолонд бөгсөн биеэрээ унаж түлэгдэн эмчлүүлж байгаа аж. Хэргийг СХД-ийн цагдаагийн хоёрдугаар хэлтэс шалгаж байна.
Түүнчлэн, ХУД-ийн 16-р хороо “ГССҮТ-д түлэгдсэн хүүхэд ирж хэвтлээ” гэсэн мэдээллийг 12-р сарын 26-нд шалгахад, 1 нас 5 сартай эмэгтэй Н нь 12-р сарын 26-ны 18:00 цагийн үед гэртээ буцалж байсан халуун тогоотой хоолыг гишгэж унан зүүн чих, зүүн гар, хөл, цээж нуруу түлэгдэж гэмтэн эмчлүүлж байгаа хэргийг ХУД-ийн цагдаагийн хоёрдугаар хэлтэс шалгаж байна.
Энэ мэт бусдын хараа хяналтгүйгээр биеэ авч явж чадахгүй бяцхан үрсээ хайхрамж болгоомжгүй орхисноос болж буцалсан халуун ус, хоолонд түлэгдэж амь нас эрүүл мэндээрээ хохирч байгааг эцэг эхчүүдэд цагдаагийн байгууллагын зүгээс сэрэмжлүүлж байна.
olloo.mn