Жүдо бөхийн УАШТ ирэх сард Эрдэнэт хотод болно

Жүдо бөхийн насанд хүрэгчдийн 2016 оны УАШТ Эрдэнэт хотын Хангарьд паласт нэгдүгээр сарын 7-10-нд болно.

МЖБХ, Орхон аймгийн ЗДТГ, Орхон аймгийн жүдо бөхийн холбоо, Хангарьд спорт хороо хамтран улсын аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулна.

Орхон аймаг байгуулагдсаны 40 жилийг ойг угтаж, Ази тивийн анхны аварга, Атлантын олимпийн хүрэл медаль, Монгол Улсын гавьяат тамирчин Д.Нармандахын зуны олимпиос медаль хүртсний 20 жилийн хүрээнд Эрдэнэт хотод УАШТ-ийг зохион байгуулж байгаа аж.

2016 оны олимпийн жилийн улсын аварга шалгаруулах тэмцээн хамгийн ширүүн өрсөлдөөн болдгоороо онцлогтой.

Дэлхийн чансаанд Монголын шилдэг жүдочид нэг жинд 2-3 нь дээгүүрт бичигдэж яваа учир УАШТ хамгийн том сорилго болж өгөх учиртай.

•    Эрэгтэй -60кг, -66кг, -73кг, -81кг, -90кг, -100кг, +100кг

•    Эмэгтэй -48кг, -52кг, -57кг, -63кг, -70кг,-78кг, +78кг

•    Баг эрэгтэй -66кг, -73кг, -81кг, -90кг, -+90кг,

•    Баг эмэгтэй 52кг, -57кг, -63кг, -70кг,+70кг,

Б.Сансар
olloo.mn
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button