Итали Улс манайд ЭСЯ-аа нээнэ

Бүгд Найрамдах Итали Улсын Засгийн газар манай улсад өөрийн Улсын ЭСЯ-ыг нээх шийдвэрийг гаргажээ.
Энэхүү шийдвэрийг Италийн Засгийн газар гаргахдаа хоёр орны улс төрийн харилцаа сүүлийн жилүүдэд идэвхтэй хөгжиж байгаа, Монгол Улстай эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалтын салбарт хамтын ажиллагаа хөгжүүлэх өргөн боломж нээгдэж байгаа, Монгол Улс Ром хотод ЭСЯ-аа нээн ажиллуулж байгаа зэргийг юуны өмнө харгалзан үзсэнээс гадна мөн соёлын харилцааг гүнзгийрүүлэх хоёр талын хүчтэй сонирхол байгаа гэдгийг үндэслэн шийдвэрээ гаргасан тухай Италийн Гадаад хэргийн сайд Паоло Жентилони мэдэгдсэн байна.
Г.Уянга
olloo.mn