Батын Хурцад хошууч генерал цол олгов

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар ТЕГ-ын дарга Батын Хурцад өнөөдөр хошууч генерал цол олгов.
Б.Хурц нь 1969 онд Улаанбаатар хотод төрсөн. 1977-1987 онд нийслэлийн 23 дугаар дунд сургууль, 1987-1991 онд Эрхүү хотын Барилгын техникум, 1997-1999 онд Москва хотын Эдийн засаг, статистик, мэдээллийн их сургууль, 1999-2000 онд ОХУ-ын Аюулгүй байдлын академид суралцаж, төгссөн. Эдийн засагч, хуульч мэргэжилтэй юм байна.
President.mn