Ц.Мөнхтөрийг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ

Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөх, хэвлэлийн төлөөлөгчөөр ажиллаж байсан Ц.Мөнхтөрийг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна. Ийн чөлөөлөх болсон шалтгаан нь түүнийг МҮОНРТ-ийн “Монголын мэдээ” сувгийн захирлын үүрэг гүйцэтгэгчээр томилсонтой холбоотой аж.
МҮОНТ нь өнгөрсөн дөрөвдүгээр сараас эхлэн үйл ажиллагаагаа өргөтгөж, ММ агентлагийг өргөжүүлэн “Монголын мэдээ” сувгийг Үндэсний ТВ-2 болгох ажилдаа орсон бөгөөд МҮОНРТ-ийн үндэсний зөвлөлөөс уг шийдвэрийг гаргасан аж.
Г.Уянга
olloo.mn