"Монголын товч түүхийн дээжис" үзэсгэлэн нээгдлээ

“Монголын товч түүхийн дээжис" үзэсгэлэн, Үндэсний эрх чөлөөний хувьсгалын түүх судлалыг үндэслэгчийн нэг түүхч, манж судлаач Л.Дэндэвийн мэндэлсний 120 жилийн ойд зориулсан Эрдэм шинжилгээний хурал  өнөөдөр 09.00 цагт Богд хааны музейд эхэллээ.

Энэхүү арга хэмжээ нь Үндэсний эрх чөлөөний хувьсгалын 104 жилийн ойд зориулагдаж буйгаа онцлог юм.

Л.Дэндэвийн товч намтар /1895-1957/

-Монгол Улсын нийгэм-шинжлэх ухааны нэрт зүтгэлтэн Лхамсүрэнгийн Дэндэв нь Түшээт хан аймгийн Дархан чин вангийн хошуу одоогийн Төв аймгийн Баян сумын нутаг Цант хэмээх газарт 1895 онд мэндэлжээ. Тэрбээр,

1906-1911 онд Хүрээн дэх манж-хятад албан сургуульд суралцсан,

1911-1917 онд Дотоод хэргийг бүгд захиран шийтгэх яаманд бичээч,

1917-1919 онд Дотоод хэргийг бүгд захиран шийтгэх яаманд эх зохиох түшмэл

1919-1921 онд Түшээт хан аймгийн Дархан чин вангийн хошууны тамгын газрын мэйрэн,

1921-1924ондАрдын засгийн газрын Дотоод яамны хэлтсийн эрхэлсэн түшмэл,

1925-1930 онд Шүүх яамны сайд,

1932-1934 онд Шинжлэх ухааны хүрээлэнгийн орлогч дарга,

1934-1940 онд Шинжлэх ухааны хүрээлэнгийн дарга,

1945-1957 онд Улсын төв архивт манж хэлний орчуулагч-мэргэжилтэн,

1945-1957 онд МУИС-д манж хэлний багшаар тус тус ажиллаж байжээ.

Монгол Улсын төрийн зүтгэлтэн, нэрт түүхч, сурган хүмүүжүүлэгч, манж судлалыг үндэслэгч, МУИС-ийн анхны профессор Л.Дэндэв нь Монгол Улсын үед төрийн аливаа алба хэрэгт осолдолгүй зүтгэсэн учир Богд хааны зарлигаар 5 дугаар болон 3 дугаар зэргийн жинс, 1919 онд улсад туслагч гүнгийн зэрэг,  хүрэн жинсээр шагнажээ. Шүүх цаазын явдалд зүтгэмжтэй явсан учир “Аж үйлдвэрийн гавьяаны I одонгоор Засгийн газраас, Улсын үндсэн хуулийн 10 жилийн ойгоор ойн тэмдгийг Улсын бага хурлаас тус тус хүртэж байжээ.

Г.Уянга

Olloo.mn

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button