МАН-ын бүлэг Засгийг огцруулахаар зэхэж байна уу

УИХ  дахь МАН-ын бүлэг Засгийн газрыг огцруулах тогтоолын төсөл өргөн барьж магадгүй гэх мэдээлэл цацагдаад эхэллээ. Гэхдээ үүнийгээ шинэ жилийн өмнө буюу маргааш эвсэл нөгөөдөр өргөн барих сурагтай.

МАН-ынхан засгаас хөөгдсөнөөс хойш засгийн бүхий л ажил хэрэгт сөрөг хүчний байр сууриасаа ихэд шүүмжлэлтэй хандах болсон. Мөн болохгүй бүхний бурууг АН-руу хийх гэсэн оролдлого үе үе цухалздаг нь нууцгүй. Үүнийгээ тэд сөрөг хүчний байр суурь хэмээн тайлбарладаг.

Тэгвэл АН, МАН хоёр сүүлийн үед найман орон сууцны зээл  зогсонги болсноос хойш уур амьсгал бүр хурцадмал болсон гэхэд болно.

Үүнээс гадна УИХ-ын гишүүн Г.Уянга Засгийн газрыг огцруулах асуудлаар гишүүдийн гарын үсгийг цуглуулж явахад ихэнх нь МАН-аас гарын үсэг зурсан гэх мэдээлэл бий. Энэ бүхнээс үзэхэд МАН засгийг огцруулах асуудлыг гаргаж ирэхэд нэг их гайхаад байх зүйлгүй.

Гэхдээ ирэх жилийн сонгууль хаяанд ирсэн ийм чухад цаг хугацаанл Засгийг огцруулна гэдэг байж боломгүй асуудал. Сайнтай, муутай ч байсан  одоогийн байгаа Засгийн газрын үйл ажиллагааг тогтвортой явуулах нь юу юунаас илүү чухал.

Үүнийг мэдсээр байж МАН-ынхан Засгийн газрыг огцруулах асуудал тавих гэж байгаа бол энэ нь яах аргагүй хий хоосон улс төржилт, сонгуулийн шоу гэдэг нь тодорхой.

Г.Уянга

olloo.mn

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button