2015 оны “Шилдэг залуу эрдэмтэн”-ээр Г.Гантуяа шалгарчээ

2015 оны “ШИЛДЭГ ЗАЛУУ ЭРДЭМТЭН”-ээр Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн урьдчилан мэдээлэх төвийн инженер, доктор (Ph.D) Г. Гантуяа шалгарчээ. Монголын Залуу Эрдэмтдийн Холбооны хүндэт гишүүн, БСШУ-ны сайд Л. Гантөмөрийн санаачлагаар энэхүү шагналыг дагалдуулан таван сая төгрөгийн мөнгөн шагналыг олгож байхаар болсон бөгөөд шагналыг өнөөдөр /2015.12.30/ 11.40 цагаас БСШУЯ дээр гардуулна. “ШИЛДЭГ ЗАЛУУ ЭРДЭМТЭН”-ээр шалгарсан Г. Гантуяа нь Оросын Ус Цаг Уурын Улсын Их Сургуулийг 2002-2006 онд Бакалавр, мөн тус сургуулийг 2006-2008 онд Магистрын зэрэгтэй төгссөн бөгөөд 2010-2015 онд Сөүлийн Үндэсний Их Сургуульд Докторын зэргээ амжилттай хамгаалсан байна.
Б.Сансар
olloo.mn