Сүрчигийг хэрхэн түрхэх вэ?

- Хувцасны загвар өөрчлөгддөг шиг үнэртний моод ч хувирсаар 60-70-аад онд гүгэл, заарын үнэр, 80-аад онд озон мод, таван халууны үнэр, харин ерээд онд цэцэг жимсний үнэр моодонд оржээ.
- Тансаг үнэртэн буюу сүрчиг (духи), үнэртэй ус (одеколон) хоёрын ялгааг ойлгож, зөв түрхэж сурах нь чухал.
- Одеколон буюу ариун цэврийн усанд үнэрт бодисын хэмжээ ердөө 3-10 хувь байдаг. Үнэртэй усны ганц дусал хэдхэн цагийн дараа ууршдаг бол сүрчиг 20 цаг ууршихгүй байх баталгаатай.
- Сүрчигний үнэр нь ямар хоол идсэн, архи тамхи хэрэглэдэг, уусан эм зэргээс шалтгаалж хүн бүрээс өөр өөр үнэртдэг.
- Нэг төрлийн сүрчиг түрхсэн хэдий ч хүн хүнээс өөр өөрөөр үнэр ханхалдаг.
- Өглөөгүүр сүрчиг түрхэх хортой. Учир нь дөнгөж сая амарсан мэдрэлийн эд эсийг хэт хурц үнэрээр цочроох нь уур уцаартай, цочромтгой болдог. Өглөө үнэртэй ус түрхэх нь зохимжтой.
- Хүний биеийн нимгэн арьстай, цусан хангамж сайтай алга, гүрээ, чихний ар тал, шанаа хөхний хоорондох хэсэг зэрэгт тансаг үнэр удаан хадаглагддаг.
- Сүрчигийг цацаж хэрэглэвэл үнэр нь жигд тархдаг. Хэрэв сүрчигний үнэр амархан замхраад байвал энэ нь таны арьс хуурай гэсэн үг. Тиймээс цэвэрлэгч шингэн (лосьон) түрхээд дараа нь сүрчгээ цацвал тансаг үнэр нь амар арилахгүй.
- Сүрчигийг зөвхөн биеэн дээр шүршиж түрхэнэ. Сүрчигт агуулагдаж буй эфирийн тос мэтийн химийн бодисууд хувцасанд толбо үлдээж болзошгүй.
- Сүрчиг түрхсэнээс арваад минутын дараа хувцаслаж, гоёл чимгээ зүүгээрэй.
- Сүрчигийг удаан хэрэглэхээр сул үнэртэй болоод байх шиг санагддаг. Энэ нь хүний үнэрлэх эрхтэн нэг төрлийн үнэрт дасал болдогтой холбоотой юм.
- Наранд шарахын өмнө сүрчиг хэрэглэдэггүй. Энэ нь арьсанд аюултай.
- Сүрчиг, үнэртэй ус зэргийг харанхуй сэрүүн орчинд хадгалдаг.
- Задлаагүй сүрчиг хоёр жил, задалсан нь зургаан cap үнэрээ хадгалдаг.
- Задалсан сүрчиг зургаан сарын дараа үнэр нь хувирч, өтгөрөн, булингартаж эхэлдэг. Ийм сүрчигийг ашиглаж болохгүй.
Сүрчигт спирт, глицерин зэрэг элдэв бодис нэмж хэрэглэвэл жинхэнэ «хор» болдгийг анхаараарай.
Өглөөний сонин