Диснэйгийн ханаар явах чадвартай төхөөрөмж

Кино болоод энтертайнментийн аварга Диснэйгийн Швецарийн Цюрих хот дахь судалгааны баг Цюрихын технологийн их сургуультай хамтран нэгэн сонирхолтой төхөөрөмж бүтээжээ. VertiGo гэж нэрлэгдсэн төхөөрөмж нь өөр дээрээ байрлах 2 сэнсний тусламжтайгаар газраар явахаас гадна ханаар ч мөн давхих чадвартай аж. Мөн урд талын 2 дугуй нь залах үүрэгтэйгээр эргэхээс гадна тус тусдаа эргэх боломжтой юм байна.

Диснэйгийн судалгааны багийн вэб сайтад төхөөрөмж хөнгөн шаламгай хурдан гэж онцолсон боловч ямар зорилгоор ийм төхөөрөмжийг бүтээснээ дурдаагүй  байна. Бичлэгээс ханан дээр явахдаа ч гэсэн тогтвортой, хурдан байгаа нь харагдаж байгаа юм. Технологийн вэб сайтуудад бичиж байгаагаар төхөөрөмжийн жин, тогтвортой байлгах тооцооллын систем нь хоёр сэнсийг удирдаж, ийнхүү хананд явах боломжоор хангаж байгаа гэнэ. 

Диснэй энэ төхөөрөмжөөр чухам юу хийхээ мэдэгдээгүй байгаа ч тоглоом хэлбэрээр гарвал сонирхолтой тоглоом болох биз. Магадгүй уг төхөөмжийг робот гэж нэрлээд байгаа нь үүн дээр суурилаад автомат үйлдэл гүйцэтгэх хүний жолоодлогогүй төхөөрөмж бүтээх том санаа цаана нь байхыг үгүйсгэх аргагүй юм. Магадгүй ирэх 1-р сарын 6-9-нд АНУ-ын Лас Вегаст болох CES 2016 буюу 2016 оны электрон төхөөрөмжийн олон улсын худалдааны үзэсгэлэнд тавигдаж зорилгоо ил болгох ч юм бил үү.

olloo.mn
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button