Шинэ бүхний эхлэл шинэ оны мэнд хүргэе

Угтах оноо бүтээлээр дүүрэн
Урам тэтгэсэн амжилтаар баян
Зорьсон зүйлс тань өөдрөг байж
Зоосны бурхан таныг ивээж
Гэгээн гэрлээр гэр чинь гийж
Гэрэлт оюунаар ухаан чинь тэлж
Ариун хүсэл тань амьдрал болж
Аз жаргалаар дүүрэн явахыг хүсэн ерөөе!
11 жилийн түүхтэй Olloo.mn сайт нийт уншигчид, хамтран ажиллагч байгууллагууддаа ШИНЭ ОНЫ БАЯРЫН МЭНД ХҮРГЭЖ БАЙНА.
Мэдээлэл холбооны технологи асар эрчимтэй хөгжиж, интернэт хэрэглэгчдийн тоо эрс нэмэгдэж буй энэ түүхэн цаг үед “Оллоо” ХК нь 2004 оны тавдугаар сард өдөр тутмын мэдээ, мэдээллийн www.olloo.mn портал сайтын түүхийг эхлүүлж байсан билээ. Тэгвэл Өдгөө 11 жилийг ардаа орхисон манай хамт олон ирж буй 2016 оноо амжилт бүтээлээр дүүрэн угтлаа.
Угтах оноо бүтээлээр дүүрэн
Урам тэтгэсэн амжилтаар баян
Гэгээн гэрлээр гэрээ гийгүүлж,
Гэрэлт оюунаар Шинэ оноо угтаж байна.
Иймд ирээдүйдээ гэрэл цацруулж, ирэх жилийн өнгөө гэгээнээр будаж, Olloo.mn сайттай өдөр бүр хамт байгаарай хэмээн Дэлхийн нийт Монголчуудаа уриалж байна.
Ширхэглэн будрах цагаан цастай
Чимэглэн гоёсон ногоон гацууртай
Ширээ тойрсон хайртай хүмүүстэйгээ
Шинэ оноо сайхан угтаарай.