ШӨХТГ-ын шинэ дарга Д.Мөнхтөр ажлаа хүлээн авлаа

2015 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар ШӨХТГ-ын дарга Т.Аюурсайхан, орон тооны гишүүн А.Ариунболд нарыг өөрийнх нь хүсэлтээр чөлөөлж оронд нь Д.Мөнхтөрийг томилсон билээ. Хоёр оны зааг дээр шинэ болон хуучин удирдлагууд ажлаа хүлээлцэхийн ялдамд өнгөрсөн онд ажил үйлсээрээ тэргүүлсэн байгууллагын шилдэг ажилтнуудаа шагнаж урамшууллаа.

2015 оны Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын “Хүндэт өргөмжлөл”-өөр ЗЗСӨЗГ-ын мэргэжилтэн Б.Итгэлбат, Тамгын газрын мэргэжилтэн Д.Отгон-төгс, ХЭХЗСХГ-ын мэргэжилтэн Б.Мөнхханд, ЗЗСӨЗГ-ын мэргэжилтэн Б.Наранцэцэг, ХАОНХГ-ын Б.Төвшинболор МЗХ-ны “Хөдөлмөрийн алдар” медалиар Тамгын газрын мэргэжилтэн Д.Одгэрэл, Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газрын Нийслэлийн “Шилдэг залуу” медалиар ХЭХЗСХГ-ын мэргэжилтэн Б.Батцэцэг, Тамгын газрын мэргэжилтэн М.Даваажаргал нар шагнагдлаа.

Г.Уянга

olloo.mn

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button