Дэлхийн хүн ам 7.3 тэрбумд хүрчээ

Шинэ оны эхний энэ өдөр /2016 оны нэгдүгээр сарын 1-нд/ дэлхийн хүн ам  7,3 тэрбум болсон байна. Энэ талаар АНУ-ын Хүн амын тооллогын товчоо мэдээлжээ. Өнгөрсөн жилийн дотор дэлхийн хүн ам 78 саяар буюу 1,08 хувиар нэмэгджээ.

 

Дэлхийн хамгийн олон хүн амтай орон бол БНХАУ бөгөөд тус улсын хүн амын  тоо 1,3 тэрбум бол дараа нь Энэтхэг 1.2 тэрбум хүн амтайгаар бичигдэж байна. Харин  АНУ, Индонези, Бразил, Пакистан, Нигери, Бангладеш, ОХУ, Япон зэрэг улсууд 3-10 дугаар байрт жагссан байна. 

Б.Сансар
olloo.mn
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button