Тээврийн хэрэгслийг ачих шинэ журам хэрэгжиж эхэллээ

Тээврийн хэрэгслийг ачих, зөөх, шилжүүлэх шинэчилсэн журмыг 2016 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс мөрдөж эхэллээ.
Шинэ журмаар 08.00-20.00 цагийн хооронд хориглосон газарт зогсож, бусдын хөдөлгөөнд саад учруулсан тээврийн хэрэгслийг зөөж, шилжүүлэх төлбөр шинэчлэгдсэн. Тодруулбал, мотоцикл 30,000 төгрөг суудлын автомашин, микробус болон 3.5 тонн хүртэлх жинтэй ачааны автомашин, автобус 60,000 төгрөгийн төлбөр төлөхөөр тусгагдсан байна.
Мөн 3.5 тонноос дээш жинтэй том оврын тээврийн хэрэгслийг 90,000 төгрөгөөр зөөж шилжүүлдэг байхаар тогтоожээ.
Харин түр саатуулах хашааны /байр/ нэг хоногийн төлбөрийн тухайд мотоцикл 3,000 суудлын автомашин, микробус болон 3.5 тонн хүртэлх жинтэй бүх ачааны машин 5,000 төгрөг төлж тээврийн хэрэгслээ авах юм байна.
Түүнчлэн 3.5 тонноос 24 тонн хүртэлх жинтэй ачааны автомашин болон дунд оврын автобус 10,000 төгрөг, тусгай зориулалтын том оврын тээврийн хэрэгсэл, хүнд механизмийн тээврийн хэрэгсэл 20,000 төгрөг төлөх аж.
olloo.mn