Улс, хот хооронд 314 тээврийн хэрэгсэл нэмэлтээр үйлчилнэ

Шинэ жилийн баярын өдрүүдээр буюу нэгдүгээр сарын 3-ны өдөр хүртэл улс, хот хоорондын зорчигч тээврийн үйлчилгээнд нэмэгдлээр 314 тээврийн хэрэгсэл гаргахаар төлөвлөсөн талаар Автотээврийн үндэсний төвөөс мэдээллээ.Үндсэн графикаар 981 тээврийн хэрэгсэл гарч буй бөгөөд нийт 1295 тээврийн хэрэгсэл иргэдэд үйлчлэх аж.
Б.Сансар
olloo.mn