Долоо хоногийн тойм

Өнгөрч буй энэ долоо хоног олон чухал үйл явдлын түүхэн өдрүүд болж өнгөрлөө. Хоёр он солигдож, хуучин он, шинэ оны зааг дээр хүмүүс баяраа тэмдэглэв. Мөн Үндэсний эрх чөлөөгөө мандуулсны 104 жилийн ойн баяр давхар тохиов. Мөн 2016 оноос олон шинэ хууль хэрэгжиж эхэлсэн гээд өнгөрөгч долоо хоног бол олон түүхэн явдал давхцсан өдрүүд байлаа. Ингээд энэ долоо хоногийн онцлох үйл явдлыг тоймлон хүргэж байна.
Монголчууд Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 104 жилийн түүхэн өдөр 12 дугаар сарын 29-ний өдөр тохиолоо. Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын дарга З.Энхболд, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг нар Монгол Улс Төрийн Тамганы хөшөөнд цэцэг өргөсөн юм. Цэцэг өргөх ёслолд УИХ, Засгийн газрын гишүүд оролцсон. Ёслолын үеэр Төрийн ордны хойд голын Соёмбот хаалганд Төрийн далбаа
мандуулан хүндэт харуул жагсч, үлээвэр найрал хөгжимд Төрийн дуулал, хүндэтгэлийн марш эгшиглүүлсэн юм.
1911 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Үндэсний эрх чөлөөний хувьсгалын ололтыг баталгаажуулан Монгол Улс тусгаар тогтнолоо тунхаглан зарлаж, Богд Жавзандамба хутагтыг хаан ширээнд залж, түүнд төрийн тамга, далбаа, өргөмжлөл, хүндэтгэлийг өргөж, таван яам бүхий Засгийн газрыг байгуулах түүхэн шийдвэр гаргаж байсан түүхтэй юм. Энэ өдөр бол Монгол Улсын түүхэнд 200 гаруй жил үргэлжилсэн Манж Чин гүрний ноёрхлыг эцэс болгон монгол төрийг сэргээн байгуулж, монголчуудын сэргэн мандлын эхийг тавьсан өдөр юм.
Айлчилж ирсэн 2016 оноо угтав
Тодруулбал, жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг шинэ жилийн цэнгүүн болох "Улаанбаатарын мөнгөн үдэш" арга хэмжээ 12 дугаар 31-нд Чингисийн талбайд 21.00 цагаас эхэлсэн. Цэнгүүнд хөгжимчин Х.Бархүү, Б.Мягмарцэрэн, Beat Box Ray, дуучин A Cool, Т.Амина, Г.Тэнүүн, хийлч Ч.Дэлгэрцэцэг нар оролцож, урлагийн тоглолт сонирхуулж, шинэ жилийн цэнгүүнд хүрэлцэн ирсэн нийслэлчүүддээ баярын мэндчилгээ дэвшүүлэн нийслэлийн Улаанбаатар чуулгын уран бүтээлчид “Үйлсийн сайхан Улаанбаатар” мюзиклыг тоглож, цугларсан олныг хөгжөөсөн билээ.
Шинэ хуулиуд хэрэгжиж эхэллээ
1.Соёлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хэрэгжиж эхэллээ. Энэ хуулийг Монгол Улсын Их Хурлын гишүүн Ц.Оюунгэрэл санаачлан боловсруулсан билээ.
3. Нийтийн сонсголын тухай хуулийг мөн энэ долоо хоногоос эхлэн дагаж мөрдөж эхлэв.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн өргөн барьсан Нийтийн сонсголын тухай хууль нь төрийн байгууллага, албан тушаалтан энэ хуульд заасан асуудлаар нийтийн сонсголыг зохион байгуулж төрийг удирдах хэрэгт иргэдийн оролцоог хангах зорилготой.
4. Хүүхэд харах үйлчилгээний тухай хууль 2016 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс бүрэн утгаараа хэрэгжиж байна. Хуульд зааснаар Монгол Улсын иргэн о бол та гэртээ хүүхэд харах үйлчилгээ эрхлэх боломжтой. Хүүхэд харах үйлчилгээ эрхлэх гэж байгаа бол Боловсролын яамнаас зохион байгуулж байгаа хүүхэд харах үйлчилгээний тусгай сургалтад хамрагдсан байх ёстой.
Төрийн дээд одон медальтнууд шинээр төрлөө
Olloo.mn