12 дугаар сарын хүүхдийн мөнгө энэ сард орно

2016 оноос ялгавартай олгогдохоор болсон хүүхдийн 20 мянган төгрөг одоог болтол хүүхдүүдийн дансанд ороогүй байгаа юм. Уул нь сарын бүрийн 25 гэхэд мөнгө шилжсэн байдаг ч шинэ он гарчихаад байхад уг мөнгөний сураг алга байна.
Тэгвэл энэ мөнгө ямар учраас буухгүй байгаа талаар Сангийн яамны эх сурвалж, " Төсөв бүрэн бүрдээгүй байгаа учир энэ сарын мөнгө ороогүй байгаа. гэх тайлбарыг хийж буй.
Учир нь энэ сарын мөнгө Эрдэнэт үйлдвэрээс мөнгө орж ирэх ёстой гэнэ. Гэтэл энэ мөнгө орж ирээгүйгээс болоод хүүхдийн мөнгө буугаагүй гэнэ. Ямартай ч 2016 оны нэгдүгээр сарын 10-нд багтааж, арванхоёрдугаар сарын хүүхдийн 20 мянган төгрөгийг олгох сураг дуулдаж байна.
Г.Уянга
olloo.mn