Архины хордлогоор нас барагсдын 76 хувь нь эрчүүд байдаг

Архины хордлогоор нас барсан нийт иргэдийн 76 хувь нь эрэгтэйчүүд байдаг талаар мэргэжилтнүүд хэлж байна.Иргэдийн дунд архи, согтууруулах ундааны хэт их хэрэглээ бий болж, энэ хэрээр гүн хордлогод орох тохиолдол нэмэгдсэн байна.
Архины хордлогын үед ухаан алдах, биеийн дулаан алдагдах (арьсны өнгө хөхрөх, цайх), огиж бөөлжих, таталт өгөх, амьсгал удаашрах (1 минутанд наймаас доош), амьсгал тасалдах (амьсгал хоорондын зай 10 секунд болон түүнээс дээш) зэрэг шинж тэмдэг илэрдэг байна. Иймээс амь насанд халтай архины хордлогын дээрх шинж тэмдэг илэрвэл яаралтай түргэн тусламж дуудахыг мэргэжлийн байгууллагаас анхааруулж байна.
Б.Сансар
olloo.mn