Баярын өдрүүдэд 245 гэмт хэрэг үйлдэгджээ

Шинэ жилийн баярын өдрүүдэд цагдаагийн байгууллагад ирэх гэмт хэрэг, зөрчлийн дуудлага мэдээлэл ихэсдэг гэдэг. Тэгвэл энэ жилийн баярын өдрүүдэд гэмт хэргийн дуудлага мөн л нэмэгдсэн талаар цагдаагийн байгууллагаас мэдээллээ.

 

Тухайлбал, Энэ баярын өдрүүдэд нийт 245 гэмт хэрэг үйлдэгдсэний дийлэнх нь согтуугаар танхайрч бусдын биед гэмтэл учруулсан хэрэг зонхилон үйлдэгджээ.

 

Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороо “Улаанбаатар” авто төвийн замын зүүн талд нэгэн иргэн хутгалуулсан хэрэг өчигдөр гарчээ. Дуудлагын дагуу шалгахад, ХУД-ийн дөрөвдүгээр хорооны оршин суугч 38 настай Б гэгч эрэгтэйг хамт архи уусан этгээд нь баруун даланд нь хутгалж, гэмтээжээ. Одоогоор сэжигтнийг цагдаагийн байгууллагад саатуулан шалгаж байгаа юм байна.

 

Мөн Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо “Морингийн … тоотод 12 дугаар сарын 31-ний шөнө нэгэн иргэн хутгалуулсан хэрэг гарсан байна. Тодруулбал, тус тоотод суух 31 настай Э-гийн зүүн суга, болон шуунд, тус тоотод суух 42 настай эрэгтэй Г гэгч нь согтуурсан үедээ хоёр удаа хутгалжээ. Одоогоор эл хэргийг Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтэст үргэлжүүлэн шалгаж байгаа юм байна.

 

Түүнчлэн баярын өдрүүдэд бүлэг хулгайн 133 гэмт хэрэг, танхайрах 22 гэмт хэрэг үйлдэгджээ.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button