Өмгөөлөгч Б.Батзаяаг цагдан хорьжээ

“Ананд энд Батзаяа” хуулийн фирмийн захирал Б.Батзаяаг бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж авсан, мөнгө угаасан байж болзошгүй гэсэн үндэслэлээр цагдан хорьсон байна. Эх сурвалжийн мэдээлснээр түүнийг “МИАТ”-ийн удирдлагуудын гэх тодотголтой мөнгө угаасан хэрэгт буруутгагдан, ял шийтгүүлсэн Ч.Хоролсүрэнгээс хоёр сая ам.доллар залилсан хэмээн буруутгаж байгаа аж. Дашрамд дуулгахад тэрбээр УИХ-ын гишүүн Х.Баттулга болон ЗТЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга асан Б.Батзаяа нарын өмгөөлөгчөөр ажиллаж байсан гэнэ.
Б.Сансар
olloo.mn