Нэгтгэсэн газруудыг удирдах хүмүүсийн нэр тодорлоо

Энэ оны нэгдүгээр сарын 1-нээс зарим агентлагуудыг нэгтгэхээр болсон. Энэ хүрээнд Гаалийн ерөнхий газар болон Татварын ерөнхий газрыг нэгтгэн Гааль, татварын ерөнхий газар болгох ажил ид үргэлжилж байна.Мөн Үндэсний статистикийн хороо болон Улсын бүртгэлийн ерөнхий газруудыг нэгтгэж, Бүртгэл, статистикийн газар болгож байгаа. Тэгвэл дээрх хоёр байгууллагын даргаар томилогдох хүмүүсийн нэр тодорхой болсон байна. Тодруулбал, Гааль, татварын ерөнхий газрын даргаар Сангийн дэд сайд асан С.Пүрэв, Бүртгэл, статистикийн газрыг хуучнаар Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Ц.Пүрэвдоржийг томилохоор болсон байна.
Б.Сансар
olloo.mn