Зудын голомтод байгаа айл өрхөд бэлэн мөнгө олгоно

Улсын онцгой комисс шинэ оны анхны хуралдааны хийж, энэ үеэр өвөлжилт хүндэрсэн аймгуудын асуудлыг хэлэлцлээ. Өнөөдрийн байдлаар 16 аймгийн 50 суманд өвөлжилтийн нөхцөл байдал хүндрээд байгаа юм. Тиймээс зудтай байгаа аймгуудад туслах ажлыг яаралтай эхлүүлж, нөөцөд байгаа өвс, тэжээлийг өнөөдрөөс хүргүүлж эхэлсэн байна.
Мөн Монголын улаан загалмайн нийгэмлэгээс зудын голомтод байгаа малчдад бэлэн мөнгө, хувцас, хүнс тэжээл олгохоор болсон байна. Тус нийгэмлэгийнхэн эхний ээлжинд 300 орчим сая төгрөгийн тусламжийг 1600 өрхөд үзүүлэхээр төлөвлөжээ. Ингэхдээ тэдний 400 орчим өрхөд бэлэн мөнгөний тусламж үзүүлэхээр болжээ.
Б.Сансар
olloo.mn