Энэ онд 19 обьект, аж ахуй нэгжийг хувьчлахаар болжээ

Нийслэлийн ИТХ-аар энэ онд 19 обьект, аж ахуй нэгжийг хувьчлахаар баталжээ. Энэ хувьчлалаас нийтдээ 46 тэрбум төгрөгийг нийслэлийн төсөвт төвлөрүүлэхээр тооцоолжээ. Өмч хувьчлал нь хувийн хэвшлийг дэмжих, мөн нийслэлд хийгдэх томоохон бүтээн байгуулалтын ажлын хөрөнгийн эх үүсвэрийг бүрдүүлэхэд чиглэж байгаа аж.
Хувьчлах барилгад Хүүхдийн урлан бүтээх төв, одоо ашиглагдахгүй байгаа хэд хэдэн Өрхийн эрүүл мэндийн төвийн барилга, СБД-ийн Засаг даргын Тамгын газрын өргөтгөлийн барилга, Нийслэлийн засаг захиргааны V байр, Нийслэлийн соёлын төвийн Г корпус, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын харьяа Спорт заалны барилга, мөн хороо, цэцэрлэгийн хуучин барилгууд багтжээ. Харин аж ахуйн нэгжээс Усан спорт сургалтын төвийг хувьчлах юм байна. Тус газрыг хувьчлахдаа үйл ажиллагааг нь 15 жилийн хугацаанд өөрчлөхгүй байх нөхцөлтэйгээр нээлттэй дуудлага худалдаагаар худалдах гэнэ. Хувьчлалаас олох мөнгийг цэцэрлэг, сургууль, зам гээд бүтээн байгуулалтын ажилд зарцуулах г ажээ.
Г.Уянга
Olloo.mn