Солонгост Монгол залуу согтуугаар жолоо барьж байгаад саатуулагджээ

БНСУ-д согтуугээр тээврийн хэрэгсэл жолоодсон Монгол залуу саатуулагджээ. Тодруулбал, Солонгос улсын Жүнгбүк аймгийн цагдаагийн газар согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн үедээ тус аймгийн нутаг дэвсгэр дээр автомашин жолоодсон Монгол залууг саатуулжээ.
Уг хэрэгт холбогдсон 28 настай эрэгтэй А өнөө өглөөний 05.00 цагийн орчим автомашин жолоодон, дөрвөн замын уулзвар дээр гэрлэн дохио хүлээж байхдаа гараа дэрлэн унтаж байгаад саатуулагдсан байна.
Улмаар түүний цусан дахь алкоголийн хэмжээ 0.15 хувь буюу автомашин жолоодох эрхээ хасуулах хэмжээнд байсныг цагдаагийн ажилтнууд тогтоожээ.
Жүнгбүк аймгийн цагдаагийн газраас согтуугаар автомашин жолоодсон Монгол залуу тус улсад гэрээгээр ажиллаж байсан ч гэрээний хугацаа дуусч, 2013 онд эх орон руугаа буцах ёстой байсныг мөн тогтоожээ. Ийнхүү Монголын иргэн А согтуугаар тээврийн хэрэгсэл жолодохоос гадна Солонгос улсад хууль бусаар ажиллаж, амьдарч байсан нь илэрчээ.
olloo.mn