Хүүхдийн мөнгийг өмнөх шигээ ямар ч ялгаваргүйгээр олгох шийдэлд хүрчээ

Хүүхдийн мөнгийг өрхийн амьжиргааны түвшингээр нь олгох Төр засгийн шийдвэр энэ сарын нэгнээс эхлэн хэрэгжиж эхэлсэн. Гэвч иргэд болоод эцэг эхчүүд хүүхдүүдийн мөнгийг архр гэрийн амжиргаагаар нь ялагавартай олгох болсонд гомдолтой байсан юм. Хамгийн гол нь цахидгаан хэрэгсэл, орон гэртэй иргэлдийг амьжиргааны түвшин сайн хэмээн үзэх магадлалатай өрхийн судалгаа хийгдсэн нь олон хүний дургүйцлийг хүргэсэн.
Төр засгаас гаргасан “хүүхдийн 20 мянган төгрөгийг Өрхийн мэдээллийн сангийн 1-17 дугаар бүлгийн өрхийн хүүхдүүдэд олгоно” гэсэн шийдвэр буюу Засгийн газрын 490 дүгээр тогтоол цуцлагдаж магадгүй байна.
Учир нь Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид олон хүн хандаж, хүүхдийн мөнгөний тухай асуудалд анхаарахыг хүссэний дагуу УИХ-ын дарга З.Энхболд, Ерөнхий Сайд Ч.Сайханбилэг нартай уулзаж ярилцжээ. Тэд ярилцаад “хүүхдийн мөнгийг өмнөх жишгийн дагуу олгох нь зүйтэй” гэдэгт санал нэгдсэн байна. Ийнхүү зохих шийдлийг гаргах чиглэлд ажиллахаар болсон тухай Ерөнхийлөгч өөрөө цахим хуудсаараа мэдэгдэж, хүүхдийн мөнгө бол Монголчууд олуулаа, эрүүл өсөж торниход чиглэсэн Монгол улсын бодлого хэмээн тодорхойлсон байна.
Үүнд олон эцэг эхчүүд баярлаж, талархлын үгсээ түүнд дамжуулан дайсаар байна.
Тэгвэл нөгөө талд, хүүхдийн мөнгийг ялгавартайгаар олгоно гэчихээд энэ шийдвэрийг гаргагсад бүгд АН-ынхан дээрээс нь даргалагч нар нь ч З.Энхболд, Ч.Сайханбилэг нар өөрсдөө. Гэтэл өөрсдийн гаргасан шийдвэрээ үгүйсгэж, нийгмийн сэтгэлзүйгээр тоглочихоод буцаан ийм шийдвэр гаргах гэж байгаа нь жинхэнэ сонгуулийн шоу байлаа гэх хүмүүс ч байна.
Гэхдээ хамгийн гол нь төрийн өндөрлөгүүд Хүүхдийн мөнгийг өмнөх шигээ хэвийн олгох асуудалд нэгдсэн нэг байр суурьд хүрч, хүүхэд бүрт энэ мөнгийг ямар ч эрэмбэгүйгээр саадгүй хүргэхээр болж байгаа нь л чухал юм.
olloo.mn