Үлэг гүрвэлийн олдворуудыг АНУ-аас авчрах гэрээг үзэглэнэ

Монгол Улсын нутаг дэвсгэрээс хууль бусаар гаргасан үлэг гүрвэлийн олдворуудыг АНУ-аас Монгол Улсад буцаан олгохтой холбоотойгоор “Монгол Улсын Засгийн газар, АНУ-ын Гааль, хилийн хамгаалалтын газар хооронд гэрээ байгуулахаар болжээ.

Уг гэрээ нь өмч хөрөнгийг харилцан маргаангүй нөхцөлөөр хүлээлгэн өгөх гэрээ бөгөөд Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж, гэрээний төслийн талаар хэлэлцээ хийх, түүнд гарын үсэг зурах эрхийг Монгол Улсаас АНУ-д суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Б.Алтангэрэлд олгожээ.

Өглөөний сонин
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button