“Автобусны зогсоол” аян эхэллээ

Нийслэлийн тээврийн газраас “Автобусны зогсоол” аяныг эхлүүллээ.Зөвхөн том оврын автобус, тусгай дуут дохиот машин зорчих ёстой нэгдүгээр эгнээнд удаан хугацаагаар зогсвол хуулийн дагуу хариуцлага хүлээлгэхээр болж байна.
Замын хөдөлгөөний тухай хууль болон автотээврийн тухай хуулийн 10.2.5-р зүйлд нийтийн тээврийн үйлчилгээнд явж буй том оврын автобусны зорчих хэсэгт саад учруулахгүй байхыг тодорхой тусгасан. Ер нь нийтийн тээвэртэй холбоотой осол аваарын дийлэнхи нь нэгдүгээр эгнээнд суудлын тэрэг урт дараалал үүсгэн зогсдогтой холбоотой гэнэ.
Хэрвээ та зорчигч суулгаж буулгахаас өөр тохиолдолд нэгдүгээр эгнээнд удаан хугацаагаар зогсвол хуулийн дагуу 30-50 мянган төгрөгний торгууль төлнө.Суудлын автомашинаас гадна нийтийн тээврийн автобуснууд ч мөн буруу зогсвол хариуцлага хүлээх юм байна. Замын баруун гар тал буюу автобусны буудлын хашлагад тулж зогсох, зогсоолд ирсэн дарааллаараа хөдлөх ёстой гэдгийг анхаарууллаа.Дашрамд дурьдахад нийслэлийн зорчигч тээвэрт нийтдээ 910 том оврын автобус үйлчилгээнд гарч байна. 50 гаруй чиглэлд нийслэлчүүдэд үйлчилгээ үзүүлж байна.
olloo.mn