Эрэлт ихтэй гишүүн

УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл сүүлийн үед хэвлэлийнхний дунд нэлээд эрэлттэйд тооцогдох болжээ.

Учир нь НӨАТ-ын тухай шинэ хуулийн хэрэгжилт болон Сонгуулийн тухай хуулийн талаар хамгийн зөвөөр байр сууриа илэрхийлэх боломжит гишүүн нь түүнийг гэж үзэх болсон хэрэг. С.Дэмбэрэл гишүүний хувьд өмнө нь МҮХАҮТ-ын ерөнхийлөгчөөр олон жил ажилласан учраас биенес эрхлэгчдийн хувьд НӨАТ-ын хууль хэр үр нөлөөтэй байх болон эдийн засгийн үр өгөөж, ашиг ямар байх гэх мэтчилэн дэлгэрэнгүй ярих боломжтой. Мөн Сонгуулийн хуулийг УИХ дахь намууд зөвшилцсөн баталсан хэмээж байгаа ч жижиг намуудад халгаатай болсон гэгдэж байгаа тул ИЗНН-ыг төлөөлж дуугарах чадвартай гэж үзэж байгаа аж. Тиймээс л Төрийн ордон дахь мань хүний өрөөгөөр сэтгүүлчид эргүүлдэж, гишүүн ч боломж л олдвол цоожлоод “зугатдаг” болжээ.

Өглөөний сонин
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button