2015 онд улсын хэмжээнд 5891 удаагийн аюулт үзэгдэл, осол тохиолджээ

Монгол Улсын хэмжээнд өнгөрсөн 2015 онд нийт 5891 удаагийн аюулт үзэгдэл, осол тохиолдож, Онцгой байдлын албаны албан хаагчид 1233 хүний амь нас, төр, байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн 23,4 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалжээ.

2015 онд аюулт үзэгдэл, ослын улмаас нас барсан хүний тоо өмнөх оныхоос 4,5 хувиар, бэртсэн, өвчилсөн, түлэгдсэн хүний тоо 56,7 хувиар тус тус буурсан бөгөөд Онцгой байдлын албаны албан хаагчдын аварсан хүний тоо 11,3 хувь, аварсан эд хөрөнгө 2,2 хувиар тус тус өссөн үзүүлэлттэй байна. 

Б.Сансар

olloo.mn

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button