"Цахим эрүүл мэнд төсөл"-ийн нээлтийн үйл ажиллагаа болно

09.30 цагт: Үндсэн хуулийн цэцийн Их суудлын хуралдаанаар Шүүх байгуулах тухай хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн эсэхийг эцэслэн шийдвэрлэнэ.
10.00 цагт: Татвар төглөгчдөд зориулсан НӨАТ-ын урамшуулалын системийн тухай сургалт Татварын ерөнхий газрын 8 давхарт зохион байгуулагдана. Мөн 14.00 цагт давтана.
10.00 цагт: "Цахим эрүүл мэнд төсөл"-ийн нээлтийн үйл ажиллагаа Улсын нэгдүгээр төв эмнэлгийн 2 давхарт болно. Нээлтийн үйл ажилллагаанд Монгол Улсын Шадар сайд. ЭМСС-ын үүрэг гүйцэтгэгч Ц.Оюунбаатар болон бусад албаны хүмүүс оролцоно.
11.00 цагт: Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Төрийн шагналын тухай хуулийн төслийн талаар сэтгүүлчдэд нээлттэй мэдээлэл хийж, асуултад хариулна. Арга хэмжээ Төрийн ордон дах Иргэний танхимд болно.
13.00 цагт: МҮХАҮТ-ийн 1 давхрын хурлын зааланд Монголын Мэргэшсэн Нягтлан Бодогчдын Институтээс бүртгэл, санхүүгийн ажилтнуудад зориулан “Шинэ цаг үе, шинэ орчин: Мэргэжлийн нийцэл” сэдвийн хүрээнд уулзалт семинар зохион байгуулна
14.30 цагт: Улаанбаатар нэгтгэлийн захиргааны ажилчид болон салбар алба хэлтсийн дарга нар гүйцэтгэх захирал Д.Энхсайханы хамт Ленин клубээс зүүн дөрвөн зам хүртэлх явган хүний замын цасыг цохиж цэвэрлэнэ.
18.00 цагт: Уран бүтээлч С.Базарваань, Ч.Болор, Ч.Дорждэрэм нарын "Монгол өнгө" хамтарсан үзэсгэлэнгийн нээлт "Bluemoon" арт галерейд болно.