Хууль бусаар хилээр гарсан олдворуудыг эргүүлэн авчирна

Монгол Улсын нутаг дэвсгэрээс хууль бусаар гаргасан үлэг гүрвэлийн олдворуудыг АНУ-аас Монгол Улсад буцаан олгохтой холбоотойгоор гэрээний төслийн талаар Засгийн газрийн хуралдаанаар хэлэлцэж, төсөлд гарын үсэг зурах эрх олгов. Тодруулбал, “Монгол Улсын Засгийн газар, АНУ-ын Гааль, хилийн хамгаалалтын газар хооронд байгуулах өмч хөрөнгийг харилцан маргаангүй нөхцөлөөр хүлээлгэн өгөх гэрээ”-нд гарын үсэг зурах эрхийг Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж Монгол Улсаас АНУ-д суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Б.Алтангэрэлд олгожээ.

 

Б.Сансар
olloo.mn
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button