Насжилтын хугацаа дууссан тээврийн хэрэгслийн хугацааг сунгаагүй гэв

Микро автобус буюу жижиг оврын автобусны ашиглалтын хугацаа энэ сарын 1-нд дуусаж байгаа учраас үйлчилгээнд явуулахгүй гэдгийг нийслэлийн Тээврийн газраас мэдэгдэж байсан. Гэвч одоогийн байдлаар микро автобус үйлчилгээнд явсан хэвээр байгаа.Тэгвэл эдгээр микро автобусыг  наймдугаар сарын 1-ээс явуулахгүй байхаар гэрээ хийгдсэн  гэх мэдээлэл хэвлэлүүдээр гарсан. Энэ асуудлаар Автотээврийн үндэсний төвийн тээвэр зохицуулалтын газрын дарга Ж.Энхбатаас тодруулахад дараах хариултыг өглөө. 

“Хот хоорондын нийтийн зорчигч тээврийн үйлчилгээнд явж байгаа стандартын бус 213 тээврийн хэрэгслийг 2016 оны нэгдүгээр сарын 1-нээс бүрэн программаас хасч тухайн аж нэгж байгууллагын тээврийн хэрэгсэлд суулгасан GPS-ийг хураан авсан. Парк шинэчлэл дээр насжилт залуу тээврийн хэрэгсэл дээр байршил тогтоох хийгээд хурдын төхөөрөмжүүдийг суулган ажиллаж байгаа.Хэвлэлээр мэдээлж байгаа шиг, наймдугаар сарын 1-н хүртэл улс, хот хоорондын шаардлага хангаагүй тээврийн хэрэгслийг үйлчилгээнд явуулна гэсэн ойлголт байхгүй.  Зорчигч тээвэр нэгдүгээрт хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах ёстой. Хоёрдугаарт аюулгүй ажиллагаа чухал. Нийслэлийн нийтийн тээвэр нэг талдаа 20 км явдаг. Хот хоорондын нийтийн зорчих тээвэр нэг талдаа 1750 км явдаг. Өөрөөр хэлбэл, бартаатай, уул даваа өгсдөг олон нугачаатай чиглэлд бид стандартыг баривчлах ёстой” гэлээ. 

Б.Сансар

olloo.mn

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button