Эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хэрхэн төлөх вэ

Өнгөрсөн 2014 оны тооцооллоор  манай улсын хүн амын 97 хувь нь эрүүл мэндийн даатгалд хамрагдсан  гэсэн судалгаа байна. Мөн  Нийгмийн даатгалын сангаас 2016 оны төсвийн тухай хуулиар эрүүл мэндийн даатгалын сангийн орлогыг 308,3 тэрбум төгрөгөөр баталж,  2015 оны батлагдсан төсвөөс 57,6 тэрбум төгрөг  буюу 22,9 хувиар нэмэгдэнэ гэсэн тооцоог гаргажээ.

Сая Засгийн газраас Эрүүл мэндийн даатгалын тухай хууль, Нийгмийн даатгалын сангийн 2016 оны төсвийн тухай хууль, Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт үндэсний хорооны 2013 оны Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг шинэчлэн тогтоох тухай тогтоолд нийцүүлэн Эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн 2016 оны хэмжээг тогтоосон.

Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд заасан ажилтны сард төлөх эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн хэмжээг түүний сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын 4 хувь, үүнээс ажил олгогч 2, ажилтан 2 хувь байхаар тогтоогоод байна. Энэ нь өмнөх төлдөг байснаасаа бууруулсан хувь юм.

Үүнээс гадна төр 0-18 нас хүртэлх бүх хүүхдүүдийн ЭМД-ын шиймтгэлийг төлдөг байсан. Энэ нь хэвээрээ үргэлжлэх гэнэ. Ингэхдээ Их, дээд сургууль, коллеж, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн суралцагч болон 0-18 насны хүүхдийн эрүүл мэндийн даатгалын сарын шимтгэлийн хэмжээг 1920 төгрөгтэй тэнцүүлжээ. Гэхдээ суралцагсдын Эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төр даахгүй.

Мөн хүүхдээ хоёр нас хүртэл нь өсгөн бойжуулж байгаа эх,эцэг, хугацаат цэргийн жинхэнэ албан хаагч, ял эдэлж буй ялтан, энэ хуульд заасан иргэний эрүүл мэндийн даатгалын сарын шимтгэлийн хэмжээг төр бус иргэн өөрөө хариуцдаг болж, сар бүр 3840 төгрөг улсад төлнө. Хувиараа хөдөлмөр эрхлэгч, малчин, гадаадын иргэн, харьяалалгүй хүн, тэтгэврээс өөр тогтмол мөнгөн орлогогүй иргэн, нийгмийн халамжийн дэмжлэг, туслалцаа зайлшгүй шаардлагатай өрхийн гишүүн иргэн мөн адил.

\

Хэрэв иргэн сар бүр ЭМД-ын шимтгэлдээ 3840 төгрөг төлбөл жилд энэ нь 46 мянган төгрөг болох аж.

Тэгэхээр хувь иргэн өөрөө ЭМД-ын шимтгэлээ төлснөөр даатгуулагч өөрөө сонгож үйлчлүүлсэн тохиолдолд эрүүл мэндийн байгууллагыг өмчийн хэлбэрээс нь үл хамааран эрүүл мэндийн даатгалын сангаас ижил тарифаар хөнгөлөлт эдлэх санхүүгийн эх үүсвэр хангагдах гэнэ. Нэг үгээр, та ЭМД төлдөг л бол, Улсын ч бай хувийн ч бай аль ч эмнэлгээр хөнгөлөлттэй үйлчлүүлж болно гэсэн үг.

Ийн хувиараа төлөх ЭМД-ын шимтгэлийн хэмжээ өсөж, иргэд өөрсдөө хариуцдаг болсон ч төрийн иргэнд үзүүлэх үйлчилгээ өргөн хүрээтэй болж байна.

Даатгуулагчдаас даатгалын үр нөлөө, хэрэгцээ шаардлагын тухай гомдол тасардаггүй нь үнэн.  Тэгэхээр даатгалын үйлчилгээ хэрхэн өөрчлөгдөж, сайжирсныг иргэд ЭМД-аа төлж, уг үйлчилгээг авснаар л мэдэж болох нь. Иймээс  амьдрал хүнд, хямралтай байна хэмээн Эрүүл мэндийн асуудлаа хойш тавин даатгалаа төлөхгүй явахын шимтгэлээ төлж, төрийн шийдвэр  хэр бодитой, амьдарл хүртээмжтэй байна вэ  хүн бүр үүргээ биелүүлснээр мэдэх боломжтой боллоо.

Г.Уянга

Olloo.mn

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button