Охиныг ээжтэй нь уулзуулжээ

12 дугаар сарын 21-ээс 22-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 10 дугаар байрны орцонд хүүхэд орхисон байна гэсэн дуудлага Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст ирсэн байдаг. Уг дуудлагын дагуу шалгах ажлыг эхлүүлсэн бөгөөд хүүхдийг ЭХЭМҮТ-д аваачсан юм. Охиныг сайн санаат хүмүүс асарч, эргэж тойрч байсан ч эхийгээ санан бэтгэрсэн охны бие муудаж эхэлсэн.

Мөн цагдаагийн байгууллага уг хэргийг шалгаж, энэ оны эхээр эрхэлсэн тодорхой ажилгүй 22 настай Д гэгч нь өөрийн 1 ой 7 сартай охиныг орхиж явсан болохыг илрүүлсэн билээ.

Тэгвэл охины биеийн байдал муу байгаа учир ээжтэй нь уулзуулах ажлыг цагдаагийн байгууллагаас зохион байгуулсан байна.

Г.Уянга

olloo.mn

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button