Осолдсон онгоцны хар хайрцгийн мэдээллийг уншуулахаар ОХУ руу явуулжээ

Налайх дүүргийн нутаг дэвсгэрт Зэвсэгт хүчний 337 дугаар ангийн “Ми-8” нисдэг тэрэг осолдсон хэрэг гарсан билээ. Ослын шалтгааныг тогтоохоор Зэвсэгт хүчний жанжин штабын ажлын хэсэг, Цагдаа, прокурорын албан хаагчид хамтран шалгаж байгаа юм. Харин осолдсон онгоцны хар хайрцгийн мэдээллийг уншуулахаар ОХУ руу илгээсэн талаар бэх сурвалж мэдээлж байна.
Уг ослын улмаас нисдэг тэрэгт зорчиж явсан арван хүн бэртэж, нэг хүн нас барсан байдаг. Бэртсэн хүмүүс Цэргийн төв госпитальд хэвтэн эмчлүүлж байгаад гарсан юм.
Г.Уянга
olloo.mn