Тамирчдад хориотой эмийн жагсаалт гарчээ

Дэлхийн допингийн эсрэг агентлаг /ДДЭА/-аас жил бүр шинэчлэн гаргадаг хориотой эм зүйн ангиллын жагсаалтаа гаргалаа. ДДЭА-аас баталсан энэ хориотой эм зүйн бодисын жагсаалтын S4 ангиллын даавар ба бодисын солилцооны модулятор хэсэгт Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэгдсэн Мельдони /мельдониум/ гэх эмийн бодис орсон байна. Энэ нь тамирчдын зүрх судасны системийн өвчлөл болон бодисын солилцоонд нөлөөлдөг бөгөөд бүх цаг үед хориотой болохыг заажээ.
Тус бодис Милдронат /гриндекс-словак/, Кардионат /стада-нижфарм-ОХУ/, Рипронат /ротафарм-Англи/ гэсэн гурван эмийн найрлаганд орсон байдаг аж.
“Тамирчид энэ эмийн бодисын талаар мэдээлэл зөвлөгөө авах шаардлагатай бол биеийн тамир, спортын хөгжлийн төвийн Спортын анагаах ухааны эмч нарт хандах ыоломжтой” гэж тус төвийн их эмч Ч.Насанбат мэдэгдсэн байна.