Дотоодын 65 компанид импортоор гурил оруулж ирэх зөвшөөрөл олгов

Энэ онд 40300 тонн улаан буудайн гурил импортлохоос 28500 тонн дээд, 10500 тонн нэгдүгээр, 1000 тонн хоёрдугаар гурилынх, меслин буюу холимог гурил нь 300 тонн байхаар заасан.
Ингэхдээ тодорхой үе шаттайгаар, хуульд заасан дүрэм журмын дагуу хүсэлт ирүүлсэн байгууллагуудыг шалгаж нягталсны үндсэн дээр зөвшөөрөл олгосон. Энэ онд улаан буудайн гурил импортлох хүсэлтэй 78 аж ахуй нэгж хүсэлт ирүүлжээ. Өмнөх онуудад зөвхөн 10 гаруй аж ахуй нэгжүүдэд зөвшөөрөл олгодог байсан бол энэ жил 65 компанид гурилын хэмжээг тогтоож зөвшөөрөл олгосон байна. Зөвшөөрөл олгохдоо Хүнсний тухай хууль болон холбогдох журамд зааснаар “Ажлын хэсэг экспортлох, импортлох хүсэлт ирүүлсэн хуулийн этгээдийн үйлдвэрлэлийн хүчин чадал, санхүү болон бусад үйл ажиллаганд үнэлгээ хийж, нэг хуулийн этгээдэд өгч болох зөвшөөрлийн багцын дээд хэмжээг тогтооно” гэж заасны дагуу шйидвэрлэсэн.
Өөрөөр хэлбэл, хүсэлт ирүүлсэн аж ахуй нэгжүүдийн хүчин чадал, үйлчилгээний хүртээмж гэх мэт тодорхой үзүүлэлтүүдийг харгалзан үзэж зөвшөөрөл олгожээ.