Хүүхэд харах үйлчилгээний эрх авахаар 74 иргэн бүртгүүлэв

Энэ сарын 1-нээс хэрэгжиж буй “Хүүхэд харах үйлчилгээний тухай хууль”-ийн дагуу 13 сумын 74 иргэн бүртгүүлжээ. Хуульд заасны дагуу Хүүхэд харах үйлчилгээг эрхлэгч нь бүрэн дундаас дээш боловсролтой, тусгай сургалтад хамрагдаж гэрчилгээ авсан, 2-5 насны хүүхэдтэй харилцах арга зүй эзэмшсэн, халдвартын болон сэтгэцийн өвчингүй, гэмт хэрэгт холбогдоогүй, 18-65 насны Монгол Улсын иргэн байна гэж заажээ.
Орчин нөхцлийн хувьд нэг өрөөнд 15-аас дээшгүй, нэг хүнд ногдох хүүхдийг таваас ихгүй байхаар заажээ. Энэ үйлчилгээнд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг нас харгалзахгүй хамруулах ба ийм тохиолдолд үйлчилгээ эрхлэгчдэд олгох хувьсах зардлыг хоёр дахин нэмэгдүүлэх аж.
Өглөөний сонин