ШӨХТГ-ын шинэ дарга халаа сэлгээ хийхгүй гэжээ

Сонгуулийн жил эхэлсэнтэй холбогдуулан УИХ болон иргэдийн төлөөлөгчдийн хуралд нэр дэвших эрхмүүд эрхэлж байсан ажлаа өгч хаа сайгүй халаа сэлгээ, томилгоо үргэлжилж байна. Энэ томилгоонууд дундаас хамгийн их илүүд үзэгдэж байгаа нь ШӨХТГ-ын даргын томилгоо бөгөөд уг газрын дарга дахин солигдсон нь олон хүний эгдүүг хүргэж буй.
Учир нь аливаа төрийн байгууллагын дарга солигдоход дагаад ажилтан, албан хаагчид нь солигдож, халаа сэлгээ хийгддэг гажиг тогтолцоотой учир тэр.
Тэгвэл ШӨХТГ-ын шинэхэн дарга Д.Мөнхтөр агентлагийнхаа үйл ажиллагаатай танилцан ажлаа эхлүүлээд ажилтнуудаа халж сэлгэхгүй хэмээн мэдэгджээ. Иймээс ажилтнуудынх нь санаа амарчээ.
Г.Уянга
olloo.mn