Саунд орох хортой юу, ашигтай юу?

Саун, эрvvл мэндэд тустай, тєдийгvй vрчлээс багасгаж арьс уян хатан, толигор болж илvvдэл жин багасдаг. Гэхдээ зарим тохиолдолд саун, ванна хортой. Ванна зvрх судасны системд хvчтэй нєлєєлдєг, агаарын хэмийн огцом єєрчлєлт цусны эргэлтийг сайруулж, єндєр хэмийн нєлєєгєєр ємнє нь "ажилладаггvй" байсан судсуудаар хvртэл цус гvйнэ. Харин усан санд vсэрч орох vед цусны судсууд агшдаг бас уснаас гарахад дахин тэлж, илvvдэл дулаан єгнє. Ийм замаар судсуудын "гимнастик" явагдана. Их хєлрєх vед цус єтгєрч, vvний зэрэгцээ тус системийн цусны бvлэгнэх чадвар буурдаг. Єєрєєр хэлбэл ваннад орох vед зvрх, цусны судсууд ба цус байлдааны бэлэн байдалд" ордог. Иймээс зvрх, цусны эргэлтийн согогтой хvмvvс ваннад орж болохгvй.

Мєн даралт ихдэх євчтэй, 200 м.у.б-аас илvv бол, зvрхний євчин, судасны атеросклерозтой бол ваннад орох хориотой. Тvvнээс гадна цус их алддаг, бvлэгнэл тромбоз vvсэх хандлагатай. Саяхан мэс засал хийлгэсэн бол ваннад орж болохгvй. 60-ээс дээш насны хvмvvс маш болгоомжтой орж болно. Харин 70 хvрсэн бол огт болохгvй. Уушги, мєгєєрсєн хоолойн архаг євчтэй, сvрьеэтэй, хvнд хэлбэрийн астмтай хvмvvс саун, ваннанд орох хэрэггvй. Артрит хvндэрсэн vед ууранд сууж болохгvй. Саунд орох vед бєєрний ачаалал багасдаг. Учир нь хєлс их ялгардаг, єєрєєр хэлбэл бєєрvvд "тvр амардаг".:Гэхдээ шээсний замын євчтэй, бєєрний хvнд хэлбэрийн євчтэй бол орж болохгvй эрсдэлтэй. Саунд ороход элэг бас амардаг, дулааны нєлєєгєєр цєс ялгаралт сайжирч, цєсний зогсонгошсон хэсэгт гадагшилдаг. Гэдэсний ажиллагаа хэвийн болж, хортой бодисууд гадагшилдаг. Гэвч элэгний хvнд vрэвсэл, цирроз, тураал, шархлаа євчин хурцдах vед саун, ваннад орохыг хориглоно. Арьсны євчтэй, идээт тууралт, мєєгєнцєр, халуун євчтэй vед мєн орж болохгvй. Чихрийн шижингийн хvнд хэлбэр, нойр булчирхайн євчин, татдаг євчин, нvдний даралт ихдэх євчин, психоз, солио євчинтэй болж мэдээж саун, ваннанд орохыг хориглоно. Халуурсан, хурц vрэвсэлт євчин, хорт хавдартай хvн ууранд орж огт болохгvй.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button