Д.Сумъяа улсын аварга боллоо

Жүдо бөхийн насанд хүрэгчдийн 2016 оны Улсын аварга шалгаруулах тэмцээн Хангарьд ордноо медалийн төлөөх барилдаануудаар үргэлжилж байна. Эрэгтэйчүүдийн 39 дэх, эмэгтэйчүүдийн 24 дэх, багийн дөрөв дэх удаагийн улсын аварга шалгаруулах тэмцээнийг Эрдэнэт хотноо эхэлсэн. Одоогоор хөнгөн жингийн медалийн төлөөх барилдаанууд явагдаж байна. 

 

Одоогийн байдлаар эмэгтэйчүүдийн -57 кг-ын жингийн медальтнууд тодроод байна. Энэ жингийн дэлхийн чансааг тэргүүлж буй Монгол Улсын гавьяат тамирчин, Дэлхийн аваргын хүрэл медальт Доржсүрэнгийн Сумъяа аваргаллаа. Харин мөнгөн медалийг Хил хамгаалах ерөнхий газрын Хилчин спорт хорооны тамирчин н.Хулан хүртсэн юм. Хүрэл медалийг ОБЕГ-ын Аврагч спорт хорооны тамирчин н.Энхрийлэн, Женко клубын тамирчин н.Буянхишиг нар хүртлээ. 

Б.Сансар

olloo.mn

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button