Чөлөөт бөхийн УАШТ эхэллээ

Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн УАШТ өнөөдөр "Буянт-Ухаа" спортын ордонд эхэллээ. Тэмцээн хоёр өдөр үргэлжлэх бөгөөд өнөөдөр эрэгтэй 57 кг, 65 кг, 70 кг, 97 кг, эмэгтэй 48 кг, 55 кг, 60 кг, 69 кг-ын жингийн барилдаан болж аваргууд тодорно.
Тэмцээний урьдчилсан барилдаан 10.00-14.00, хагас шигшээ барилдаан 16.30-20.00 цагийн хооронд болно. Харин тэмцээний нээлтийн ажиллагаа 16.00 цагт болох юм байна. Энэ удаагийн чөлөөт бөхийн улсын аварга шалгаруулах тэмцээн олимпийн эрх олгох, олимпийн наадамд өрсөлдөх баг тамирчдын сонгон шалгаруулалт болж байгаа гэдгээрээ ихээхэн онцлог юм.
Нэгдүгээр сарын 9, Бямба гариг: 10:00-14:00 Урьдчилсан барилдаан
Эмэгтэй: 48 кг, 55 кг, 60 кг, 69 кг
Эрэгтэй: 57 кг, 65 кг, 70 кг, 97 кг
15:00-15:30 Бөхчүүдийн жин үзэлт, сугалаа
Эмэгтэй: 53 кг, 58 кг, 63 кг, 75 кг
Эрэгтэй: 61 кг, 74 кг, 86 кг, 125 кг
16:00-16:30 Нээлтийн ажиллагаа
16:30-20:00 Хагас шигшээ барилдаан
Нэгдүгээр сарын 10, Ням гариг: 10:00-14:00 Урьдчилсан барилдаан
Эмэгтэй: 53 кг, 58 кг, 63 кг, 75 кг
Эрэгтэй: 61 кг, 74 кг, 86 кг, 125 кг
16:00-20:00 Хагас шигшээ барилдаан