Зудын голомтод байгаа 400 айлд мөнгөн тусламж олгоно

Улсын онцгой комисс өнгөрсөн даваа гарагт хуралдаж өвөлжилт хүндэрсэн аймгуудын асуудлыг хэлэлцлээ. Одоогийн байдлаар 16 аймгийн 50 суманд өвөлжилтийн нөхцөл байдал хүндрээд байгаа юм. Тиймээс зудтай байгаа аймгуудад туслах ажлыг яаралтай эхлүүлж, нөөцөд байгаа өвс, тэжээлийг өнөөдрөөс хүргүүлж эхэлсэн байна.

Мөн Монголын улаан загалмайн нийгэмлэгээс зудын голомтод байгаа  малчдад бэлэн мөнгө, хувцас, хүнс тэжээл олгохоор болсон байна. Тус нийгэмлэгийнхэн эхний ээлжинд  300 орчим сая төгрөгийн тусламжийг 1600 өрхөд үзүүлэхээр төлөвлөжээ.

Ингэхдээ тэдний 400 орчим өрхөд бэлэн мөнгөний тусламж үзүүлэхээр болжээ. Мөнгө олгохдоо тухайн өрхийн нэг хүнд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ буюу 192 мянган төгрөгийг банкаар дамжуулан олгох аж. Харин үлдсэн 1200 орчим өрхөд гэр, дулаалга, туурга гэх мэт шаардагдах эд материалыг нь өгөх аж. 

Б.Сансар
olloo.mn
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button