Телевизүүдийн холбоо Ерөнхий сайдад хандлаа

Монголын телевизүүдийн холбооноос Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт хандан хүсэлт илгээжээ. Тухайлбал, "ТВ 5", "VTV", "Монгол HD" зэрэг телевизүүд Ерөнхий сайдаас тусламж хүсэн хүсэлт илгээсэн байна. Тэд өөрсдийн телевизүүдийн сувгийг цацаж буй 11-р сувгийг Монголын Үндэсний олон нийтийн телевизид хууль бусаар алдаж буйгаа албан бичигтээ дурдсан байна. Ингээд уг албан бичгийг бүрэн эхээр нь хүргэж байна.